Т.Дүүрэн: Танхимын шинэ удирдлагатай ажлаа хүлээлцлээ. Л.Төр-Одыгоо дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг саяхан сулласан бөгөөд хоригдох хугацаанд нь түүний албан тушаалд шинэ Гүйцэтгэх захирал томилсон. Шинэ Ерөнхийлөгчөөр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од сонгогдсон билээ.

Тэгвэл Т.Дүүрэн танхимын шинэ удирдлагатай уулзаж ажлаа хүлээлцэн өгсөн талаараа мэдэгдэж Л.Төр-Одыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр "Танхимынхаа шинэ удирдлагатай ажлаа хүлээлцэж өглөө. Үс ноосоо тушаачихлаа. Оюутан цагаасаа нөхөрлөсөн Төр-Од андыгаа дэмжиж ажиллана. Танхим хараат бус, залгамж халаатай, бие даасан, өөрийн гэсэн уламжлал ба тогтолцоотой чухал байгууллага" гэжээ.

Т.Дүүрэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд 30 хоногийн хугацаатай баривчилсны маргааш нь МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг сонгох хурал болсон юм. Ерөнхийлөгчийн сунгаанд "Урбанек" компанийн захирал Б.Лхагважав, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул, эдийн засагч Б.Лакшми, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч "Ц.Баатарсайхан нар оролцсон бол цагдан хоригдсон Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийж байв. Түүнийг энэ оны хоёрдугаар сард сулласан юм.

Цагаан сарын цаг агаарын төлөв: Зарим газар +8 хэм хүртэл дулаарна
Цагаан сарын цаг агаарын төлөв: Зарим газар +8 хэм хүртэл дулаарна
 
1072 хувьцааны ногдол ашгийг тарааж  эхэлсэнтэй холбоотой банкны аппликейшнүүд гацаж байна
1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхэлсэнтэй холбоотой банкны аппликейшнүүд гацаж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!