769 иргэн ногдол ашгийн мөнгөө агаарын бохирдол, дэд бүтцийг шийдвэрлэхэд хандивлах хүсэлт гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг гурав хуваан олгож буй. Хоёр дахь хэсгийг битүүний өдөр буюу энэ сарын 28-нд 100 мянган төгрөг олгоно. Ингэхдээ Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг олгохдоо иргэдэд сонголт олгохоор шийдвэрлэсэн юм. Тодруулбал, иргэд хувьцааны мөнгөө бэлнээр авах эсвэл Хуримтлалын сан руугаа шилжүүлж болно. Мөн агаарын бохирдол болон дэд бүтцийг шийдвэрлэхэд зориулж хандив хэлбэрээр өгж болох саналыг нь авч эхэлсэн билээ.Энэ сарын 20-ны И-Монголиа системээр дамжуулан өдрөөс санал авч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд иргэдийн 94 хувь нь буюу 243 мянган иргэн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр, 4.9 хувь нь буюу 12 мянган иргэн Хуримтлалын сандаа, 0.3 хувь нь буюу 769 иргэн хандив хэлбэрээр өгөхөө илэрхийлжээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн оны эцэст 1072 хувьцаатай иргэдэд 2022, 2023, 2024 оны ногдол ашгийн мөнгө 120 мянган төгрөг олгож эхэлсэн бол хоёр дахь хэсгийг ийнхүү битүүний өдөр, гурав дахь хэсгийг цагаан сарын дараа буюу дөрөвдүгээр сард олгохоор төлөвлөөд байна.

Ж.Батзандан: Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой
Ж.Батзандан: Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!