
Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3462 төгрөгтэй тэнцэж гурван төгрөгөөр чангарчээ. Ханшийн мэдээгээр, арилжааны банкууд нэг ам.долларыг 3453 төгрөгөөр авч 3480 төгрөгөөр арилжиж байгаа бол өнөөдрийн /2025.02.21/ байдлаар хар зах буюу "найман шарга" төвд ам.доллар албан ханшаас 20-26 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Тэгвэл юань албан ханш нь 476 төгрөг байгаа бол "Найман шарга" төвд 481 төгрөгөөр арилжиж байна.
