Төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжаад байгаа талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлэв. Гэвч зарим үйлчилгээг иргэд огт мэдэхгүй, ашиглахгүй байх тохиолдол байгаа тул цаашид энэ асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулна хэмээн мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүд хэлэв.

Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа юм. Энэ лавлагааг иргэд давхардсан тоогоор 15,112,402 удаа цахимаар авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна.

Вьетнамд аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа
Вьетнамд аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!