Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны буудлаас хүнээ аваагүй жолооч нарыг 25 мянган төгрөгөөр торгож, сануулах арга хэмжээ авав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт "Автобусны буудлаас хүнээ авалгүй явлаа" гэх утгатай дараах гомдлууд иржээ. Тухайлбал,

  • Налайх дүүргийн иргэн Г.Э: Х:5 чиглэлийн 1-157 гарааш дугаартай автобусны жолооч Соёлын ордны буудлаас хүнээ авалгүй явсан.
  • Сүхбаатар дүүргийн иргэн Г.Х: Ч:33 чиглэлийн 1-106 автобусны жолооч гэрлээ унтраагаад, "Сансар ШТС" буудлаас хүнээ авахгүй явсан. Танай энэ жолооч нар буух цаг нь болоогүй байхад хүнээ авахгүй аппликейшн уншуулаад явах юм.
  • Хан-Уул дүүргийн иргэн Н.Н: "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ-ын 3-209 гарааш дугаартай автобусны жолооч цэнхэр дэлгүүрийн буудлаас хүнээ аваагүй, замын түгжээнд зогсож байхаар нь хаалгыг нүдэж байж суусан. Хэл амаар доромжилсон тул арга хэмжээ авч өгнө үү.
  • Иргэн Ц Ш "Ч:24Б чиглэлийн 15-076 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй буудлаа уншуулаад яваад байна. Энэ жолоочдоо арга хэмжээ авч заавал хариу өгнө үү" гэжээ.

Дээрх гомдлуудын дагуу холбогдох жолооч нарт 25 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулжээ.

Н.Учрал: 1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг  татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. 1XBET-ыг шалгах ажлын хэсэг байгууллаа
Н.Учрал: 1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. 1XBET-ыг шалгах ажлын хэсэг байгууллаа
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.