Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газар хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байдаг.

Тэгвэл АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа "Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Ж.Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ. “Хүн алж ,хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ. Өмч хураалтаар рэкет хийн хөлжсөн ногоон малгайтан их байсан гэдэг" гэж жиргэжээ.

Харин түүний хариуд ЗГ-ын БЭТ Ж.Батзандан "Зориг агсны гэрт ногоон малгайгаа мартсан Алуурчин Монголын Ардчилал, ард түмний эсрэг олон жил явж байгаа. Ногоон малгай гэснээс Бат-Үүлийн ногоон малгай, үс хоёр Зориг агсны гэрээс олдсон. Ардчиллын эцгийг хэн хороосон бэ" гэв.

ЭТТ: Нэг тонн нь 150 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр 103 ам.доллар болж буурсан
ЭТТ: Нэг тонн нь 150 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр 103 ам.доллар болж буурсан
 
“Бишрэлт Металл“  баг Азийн аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолтоо хийхээр  Жакарта хотыг зорилоо
“Бишрэлт Металл“  баг Азийн аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолтоо хийхээр Жакарта хотыг зорилоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.