НИТХ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 2024 оны тогтоолыг дагаж мөрдөх хугацааг 2027 он болгож өөрчлөх тухай хэлэлцэж байна

Огноо
Унших
2 минут 53 секунд

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит VI хуралдаан Нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хурлын зааланд болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

  • Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай,
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний талаарх танилцуулга,
  • Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх тухай,
  • Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай,
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай
  • “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” -ыг шинэчлэн батлах тухай
  • Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 2024 оны дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай
  • “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтыг ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай
  • Барилга, байгууламжийг блансаас баланст шилжүүлэх тухай
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га)
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га)
  • Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
  • Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрын талаар)
  • Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газрын талаар)
  • “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • “20 минутын хот” төслийн талаарх танилцуулга зэргийг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.

Н.Учрал: Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн орд түүнийг эзэмшиж байгаа компаниудад тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан
Н.Учрал: Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн орд түүнийг эзэмшиж байгаа компаниудад тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан
 
Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эндэх, өвчлөл хүндрэх эрсдэлтэй гэв
Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эндэх, өвчлөл хүндрэх эрсдэлтэй гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!