Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн орд түүнийг эзэмшиж байгаа компаниудад тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулгуудыг хийлээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн орд түүнийг эзэмшиж байгаа компаниудад тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. 2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордод хамаарах 16 орд, нэмэлтээр 50 орчим стратегийн нөөц нь тогтоогдсон ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож иргэдийн хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулна. Санхүү, хуулийн хөндлөнгийн шинжээч нарыг авч ажиллуулж, санхүүгийн модель дээр суурилсан хувийн хэвшил, төр талдаа ч илүү хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.

“Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах эсхүл хуримтлалын данс руу хийх үү гэдэг сонголтоо өнөөдрөөс И Монголиа руу орж хийнэ“
“Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах эсхүл хуримтлалын данс руу хийх үү гэдэг сонголтоо өнөөдрөөс И Монголиа руу орж хийнэ“
 
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.