Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын зарим гишүүн өөрийн пэйж хуудсаар дамжуулан "Улаанбаатарт гацсан хөдөө орон нутгийн иргэдийг 11 сарын 18-нд зохион байгуулалттай буцаана" гэсэн мэдээлэл түгсэн. Үүнийг УОК-ын 11 сарын 16-ны 15 цагийн мэдээллээр ЗГ-ын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг ХУДАЛ мэдээлэл гэдгийг онцоллоо.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зөвшөөрөгдсөн 13 салбарын ажилтан, алба хаагчдаас бусад бүх хөдөлгөөнийг хориглосон. Нэгдүгээр болон дам хавьтлын бүх хүнийг тогтоож шинжилгээг авсны дараа орон нутгийн хөдөлгөөнийг тодорхой хяналт дор үе шаттайгаар нээх чиглэлтэй байгааг ЗГХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ. Мөн УИХ-ын даргын ажлын албанаас гишүүдэд албан тоотоор сануулга өгөх болсон аж.