Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын 56 хүнээс халдвар илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Өнөөдөр /2020.11.16/ ХӨСҮТ-д 11.00 цагаас хойш халдварын голомтын ойрын хавьтлын 56 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:

Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа ажлын багийн мэдээгээр мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

Нийт 348 ойрын хавьтлын 272-т нь бүрэн шинжилгээ хийж дууссан, 78 хүний шинжилгээ үлдээд байна. Үлдсэн хавьтлуудаас хоёр дахь давтан шинжилгээнд 45, гурав дахь шинжилгээнд 8 хүн орсон байна.

-ХЭНТИЙ АЙМАГТ ОЧСОН ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА-

Хэнтий аймагт хулгайн замаар очсон иргэдийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хүн амын дунд коронавирусийн халдварын тархалтыг эрж хайх зорилгоор түргэвчилсэн тестээр тандалтын шинжилгээ хийж байгаа.

Ингэхэд Хэнтий аймагт урьдчилсан байдлаар гурван иргэний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан нь батлагдсан тохиолдол болохгүй. PCR шинжилгээгээр эцсийн хариу гардаг.

Иймд тус гурван иргэнийг тусгаарлан, PCR шинжилгээний сорьцыг өөрийн харьяаллын дагуу Дорнод аймгийн вирус судлалын салбар лаборатори руу хүргүүлсэн. Хариу нь гарахаар ард иргэдэд мэдээлнэ. Одоогоор Хэнтий аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна" хэмээв.

Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод ес, Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Цаашид дам хавьтлын 2000 гаруй хүний 400 гаруйгаас нь шинжилгээ авсан. Цаашид шинжилгээ шинжилгээ үргэлжлэн хийгдэх юм.

Ховд руу нууцаар тээвэрлэгдсэн хоёр хүнээс сэжигтэй тохиолдол илэрчээ
Ховд руу нууцаар тээвэрлэгдсэн хоёр хүнээс сэжигтэй тохиолдол илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.