Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд руу нууцаар тээвэрлэгдсэн хоёр хүнээс сэжигтэй тохиолдол илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Коронавирусний халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тэгвэл хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд 10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчил өчигдөр /2020.11.15/ гарсан байна. 

Харин өнөөдөр Улаанбаатараас Ховд руу нууцаар тээвэрлэгдэж ирсэн 10 хүний хоёр нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байна.  Эцсийн хариу давтан буюу “PСR” шинжилгээгээр гарах аж

Эх сурвалж: Ховд аймгийн “Онцгой комисс” -ын хуралдаан

Ж.Бямбасүрэн: Хилийн найман боомтоор зөвхөн нүүрс экспортлоно
Ж.Бямбасүрэн: Хилийн найман боомтоор зөвхөн нүүрс экспортлоно
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.