Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бямбасүрэн: Хилийн найман боомтоор зөвхөн нүүрс экспортлоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын онцгой комиссын мэдээллийг үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Алтанбулаг боотоор нэмтрэх ачаа тээврийг өчигдөр орой 00:00 цагаас эхлэн бүрэн зогсоолоо. Өчигдөр 55 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Одоогоор жолооч нарыг шинжилгээнд хамруулах ажил хийгдэг байна. Өглөөний байдлаар боомтын цаана есөн машин ирсэнийг ОХУ-ын талтай холбогдож, ачааг төмөр замруу шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Өнөөдрийн УОК-ын шуурхай хуралдаанаар дараах үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, энэ сарын 23-наас эхлэн Цагааннуурын авто замын боомтоор зөвхөн шатахуун импортлох ажил зохион байгуулагдана. Иймд 23-наас өмнө улсын хилээр шатахуун нэвтрүүлэх ачаа тээврийг нэвтрүүлэх бэлтгэл хийх чиглэл өглөө.

Сүхбаатар төмөр замын боомтоор олон улсын ачаа тээврийн хөдөлгөөн хийгдэж байна. Дорнодын Эрээнцавын боомтоор шатахуун импорт хийгдэж байгаа юм. Түүнчлэн маргаашнаас хилийн найман боомтоор зөвхөн нүүрс экспортлох үйл ажиллагаа явагдана" гэлээ.

Ковид 19-ын дотоод халдвар арифметик тооцоогоор 53-202 хүрэх магадлалтай
Ковид 19-ын дотоод халдвар арифметик тооцоогоор 53-202 хүрэх магадлалтай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд