Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ“ компани Бээжин-УБ чиглэлд хоёр удаагийн нислэг үйлджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Онцгой дэглэмийн үед улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зогсоосон ч хүнс, эм тариа хилээр саадгүй нэвтэрч буйг албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн зөвхөн ачаа тээврийн онгоц нислэг үйлдэж байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлджээ. Мөн “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд чиглэлд 9132 кг, урд чиглэлд 1825 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн тул зөвшөөрөлтэй автомашин зорчих боломжтой.

Эрх баригчдын зөрүүтэй мэдээллийн буруутан нь хэвлэлийнхэн байх ёсгүй
Эрх баригчдын зөрүүтэй мэдээллийн буруутан нь хэвлэлийнхэн байх ёсгүй
 
Н.Учрал: “Бүртгэл” нэрээр зөвшөөрөл олгохдоо иргэн, ААН-үүдэд дарамт үүсгэж байгаа 122 журам, актыг хүчингүй болгоно
Н.Учрал: “Бүртгэл” нэрээр зөвшөөрөл олгохдоо иргэн, ААН-үүдэд дарамт үүсгэж байгаа 122 журам, актыг хүчингүй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.