Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы ДНБ өндөр үзүүлэлттэй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд 21.4 хувиар өсөж, сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлтийг харуулжээ.

ДНБ-ний улирлын өсөлтийг өмнөх гурван сартай харьцуулахад 5 хувь байжээ. Мөн хувийн хэрэглээ 4.7 хувиар, экспорт 7 хувиар өссөн байна. Сүүлийн дөрвөн улиралд Японы ДНБ анх удаа өсөлттэй байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Зургадугаар сараас есдүгээр сарын хугацаанд энэ үзүүлэлт огцом нэмэгдсэнийг шинжээчид коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, тахлын улмаас хохирол амссан дотоодын аялал жуулчлал, зоогийн газрын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлуудыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар мэдэгдэл хийх үед Азидаа хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа өсөлтөөр эхэлж, арилжаа эхэлснээс хойш эхний 10 минутад Nikkei индекс 1.2 гаруй хувиар өссөн аж.

Товчоодоор 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн хотоос гарчээ
Товчоодоор 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн хотоос гарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.