Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Д.Болд өнөөдөр 42 нас хүрлээ

Ангилал
Social pop
Хэзээ
2020/11/16
Унших
1 минут 27 секунд

Зургийн тайлбар: Дуучин Д.Болдын бага насны зураг болон түүний эцэг эх.

Өнөөдөр дуучин Д.Болд 42 нас хүрч байна. Энэ тухай тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Төрүүлж өсгөсөн хайрт ээждээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүн байхыг зааж хүмүүжүүлсэн аавдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Аз жаргалтайгаар хамтдаа амьдарч байгаа гэр бүлийнхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна” хэмээн бичжээ.

Тэрбээр 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн.  1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг хөгжүүлж олон нийтэд таниулжээ.  2018 онд Монгол ТВ-р цацагдсан The Voice of Mongolia шоуны 1-р улирлын дөрвөн шүүгч, дасгалжуулагчдийн нэгээр сонгогдон ажилласан.

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: