УОК-ын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон. Иймд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын танхимын хичээл цахимд шилжсэн билээ.
Цар тахлын улмаас сурагчид теле хичээл хийх болсон бөгөөд хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтмол хүргэж байна. Харин салбарын яамнаас мэдээлснээр, өнөөдөр /2020.11.16/ бүх нийтийн амралтын өдөр тул теле хичээл орохгүй гэлээ. Түүнчлэн баасан гаригийн хичээлийг MNB сувгаар давтан үзүүлэх юм.
Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарийг танилцуулъя.