Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Гурван хүнд коронавирусний халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит /2020.11.16/ мэдээллээ хийлээ.

ЭМЯ–ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

“Өчигдрийн 17.00 цагаас хойш шинээр гурван тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн  батлагдсан 431 боллоо.  Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт COVID-19- халдвар багц тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байна. ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын үндэсний төвд 1918 хүнд шинжилгээ хийхэд 758 хүний сорьцод халдвар илрээгүй байна. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг өнөөдөр 17.00 цагт танилцуулна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

"Тесо" корпорацийн хоёр ажилтанд шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархжээ. Тус корпорацийн ажилтан бол дам халдвар илэрсэн хүний гэр бүлийн хүн байсан бөгөөд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй хэмээлээ. 

Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд:

  • 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
  • Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
  • Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Иймд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол дөрөв болж байна.
Цас орж, цасаар шуурна
Цас орж, цасаар шуурна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.