Энэ сарын 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Өнөөдөр инэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуулын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2 градусаас 3 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулааг байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан.