Бүх нийтийн хөл хорио зарласантай холбогдуулан нийтийн тээврийн автобусуудыг үйлчилгээнд гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын зайг бариулах тусгай тэмдэглэгээг автобусны суудлууд дээр тавьсан байна.
Нэг автобусанд 10-12 хүн л сууж зорчих бөгөөд хүн хоорондын зай барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавин ажиллана. Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийнхүү сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хоорондын зайг ойртуулжээ. Нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.