Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн үеэр Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 41 секунд

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: "Сонгуулийн ерөнхий хорооноос 2017 онд ажлын хэсэг байгуулагдаж 2019 оны 12 дугаар сард "УИХ-ын сонгуулийн тухай хууль” ийг баталлаа.  Өмнөх онуудад сонгуулийн тухай хууль нэг байсныг энэ удаагийн ажлын хэсэг  3 тусдаа хууль болгож бэлдсэн. 2020 оны УИХ-сонгуулийн тухай хууль 11 бүлэг 81 зүйлтэй. Энэ удаагийн сонгуулийн хуульд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь хугацаатай холбоотой тодорхой бус зүйлсийг нарийн тодорхой сар өдрөөр нь зааж өгсөн. Тухайлбал өмнөх сонгуулиудад  нийслэлийн нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш хэсэг хугацааны дараа сурталчилгаагаа хийдэг байсан бол 2020 оны сонгуульд үнэмлэхээ авсан тэр  өдрөөсөө шууд сурталчилгаа хийх боломжтой боллоо. Харин орон нутагт үнэмлэхээ авсан өдрөөс 21 хоногийн дараа сурталчилгаагаа хийдэг байсан бол нийслэлийн нэр дэвшигчидтэй адилхан үнэмлэх авсан өдрөөсөө сурталчилгаагаа хийхээр хуульчилсан.

Мөн зөрчлийн тухай асуудлыг тодорхой болгож нийт 80 гаруй зөрчлийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн хууль зөрчих эсэхэд цагдаа, тагнуулын алба, татварын газар зэрэг  нийт 7 байгууллага хяналт тавьна.

Энэ удаагийн сонгуулийн хуулийг гаргахдаа 1992, 2005,  2011, 2015 оны хуулиудыг харьцуулж зөрчилтэй зүйлүүдийг нь арилгаж, сайн талуудыг нь үлдээсэн.Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна. Харин одоогоор нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ гэвэл УИХ 2 сарын нэгний өмнө сонгуулийн өдрийг товлон зарлана, санал авах өдрийг тогтооно, тойргийг байгуулна, мандатыг хуваарилна.

Ээлжит сонгуулийн хуулиар 2 сарын нэгнээс улсын хэмжээнд иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно. Гадаадад байгаа иргэдийн  саналыг авахгүй. 2012 онд авсан. Тухайн үеийн сонгууль нь холимог системээр явагдсан. Харин энэ удаагийн сонгууль холимог биш можаритар систем тул гадаадад байгаа иргэдийн саналыг авах хэцүү. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад байгаа иргэдийн саналыг авсан, цаашдаа ч авна. Харин УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй" гэв.

Харилцаа холбооны зохицуулах хороо Н.Лувсар-Очир: "Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.

Мөн Хянаж зохицуулах журам баталсан. Олон нийтийн  сүлжээнд  хуурамч хаяг хуурамч мэдээ гарсан талаар технологийн арга хэмжээ авч  устгаж, түр хугацаагаар хаах зэргээр ажиллана. Энэ тал дээр Фэйсбүүк компанитай   хамтарч ажиллана.УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж буюу оффис нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа" гэв.

 

Монгол тээвэрчид  Ази, Европийн 16 улсруу тээвэрлэлт хийх боломжтой боллоо
Монгол тээвэрчид Ази, Европийн 16 улсруу тээвэрлэлт хийх боломжтой боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.