Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 4274-д хүрч, 551 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр, "Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой" гэлээ.
Мөн тэрбээр, "Улаанбурхан өвчний халдвар сургуулиуд дээр голомтлон гарч байгаа ч зарим эцэг, эхчүүд вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь хүндрэл учруулж байна. Өнөөдрийн байдлаар 938 хүүхэд гэрээр эмчлэгдэж байна. Тэдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдэд халдвар тараах үе дээрээ явж байгаа учраас хүүхдийн баярын арга хэмжээнд битгий оролцуулаарай гэж эцэг, эхчүүдэд нь уриалж хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!