Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт тусгагдсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд байгуулж 2019 оны 7 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд гурван улсыг дамнасан анхны тээврийг Улаан Үд- Замын Үүд- Тянжин боомт хүртэл 2019 оны 12 сарын 27 онд амжилттай хийжээ.
Зам тээврийн яам 2016 оноос Европийн улсуудтай олон улсын тээвэрлэлтийн харилцааг хөгжүүлэхээр идэвхитэй хамтран ажиллаж байна. Шинээр Польш , Герман , Чех , Гүрж, Словак, Унгар, Литва гэсэн 7 улстай зөвшөөрлийн бичиг солилцож нийт 16 улсруу тээвэр хийх боломжтой болжээ.
Зам тээврийн үндэсний төвийн тээвэрлэлтийн хэлтсийн дарга н.Доржпалам: "Европоос Монголруу тээвэрлэх ачаа тээврийн 1 хувийг Тир, Болгар эзэлдэг байсан бол өнгөрөгч онд 13% болсон.Эхний удаад хамтрагч улс бүр өөрийн 200 тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгож Азийн авто замын тээврийн сүлжээнд холбогдсон AH4, AH3 гэсэн замаар тээвэрлэнэ. Улмаар аж ахуйн нэгж, хувь хүн ашигтай бизнесийн чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаадруу тээвэрлэх боломжтой. Аж ахуй нэгж, хувь хүн тээвэр хийх зөвшөөрөл авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн авто тээврийн үндэсний төвд хандаж зөвшөөрөл авна" гэв.
Тээвэрлэлтийн зөвшөөрөл авах бичиг баримт:
- Ачаа илгээгч, хүлээн авагч хооронд байгуулсан гэрээ
- AH3 буюу хойд хил алтан Жолоогоос урд хил Замын үүд, AH4 буюу Ховдын Булганаас Баян-Өлгийн Улаан баясгалан аль чиглэлээр явах замын зураглал
- Жолоотой холбоотой бичиг баримтууд / жолоодох эрхийн үнэмлэх/
Х.Дэлгэрмаа