Өнгөрсөн долоо хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж, З.Энхболдыг цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэрбээр Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлжээ.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой. Түүх сөхвөл Тавантолгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа. Сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон.
1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс, үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй.
Тавантолгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд, дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм.
Өнөөдөр нэг тонн нүүрс газар дээрээ 100 ам.доллар буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15 ам.доллараас хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275 тэрбум ам.доллар, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилд татварын өмнөх 132 их наядын ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!