Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдын “хар пиарын“ багийнхан аргаа барж байна даа. Би “BELLA VISTA”-д 2022 оноос хойш түрээсээр амьдарч байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ мэдээлсэн.

Ч.Лодойсамбуу гишүүн тэр өдрөө "Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Гэсэн ч 40 мянган хүн намайг дэмжиж томилсон. Хүмүүс тэнэг биш. Миний мундагт биш Л.Оюун-Эрдэнийн мууд өгсөн дүн. Дуустал нь явна" гэж бичиж байв. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн гэрийн хаяг, орон сууцны талаарх мэдээлэл цахим сүлжээнд тарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр:

ргаа ч барж байна даа Ерөнхий сайдын маань харын багийнхан. Дор дор нь үнэнээ хэлээд л явчихна асуудалгүй. Би 2022 оноос хойш энд түрээсээр амьдарч байгаа. Ер нь хэзээнээсээ л би түрээсээр амьдарч сурсан, дуртай юм. Нэг байрлал, нэг апартментад хэдэн зуун саяыг түгжиж хуучруулж сууснаас хамгийн гоёуудаас нь шилээд хэсэж явах сонирхолтой, арай илүү амьдралтай санагддаг даа. Жаахнуудад маань яг таарсан орчинтой сайхан хотхон. Нэмээд хэлэхэд энэ хотхоны 400, 500-р байр анхнаасаа түрээсийн зортулалттай, 600, 700-р байр нь өмчлөлийнх байдаг шүү.

Ер нь бол хүний гэрийн хаягийг ингэж зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ улсын эзэн Л.Оюун-Эрдэнэд хууль ямар хамаатай биш.

“ЭТТ” ХК-ийн тэмдэг, албан бичгийг хуурамчаар үйлдэж, нүүрс худалдан авах гэрээнд ашиглах гэж оролдсон хэргийг шүүхэд шилжүүлэв
“ЭТТ” ХК-ийн тэмдэг, албан бичгийг хуурамчаар үйлдэж, нүүрс худалдан авах гэрээнд ашиглах гэж оролдсон хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!