Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн, Сэлэнгийн 136 хүний хариу сөрөг гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын ойрын хавьтал болох 97 хүнийг давтан шинжилгээнд хамруулахад гурван тохиолдол бүртгэгдлээ.

Нэг нь эхний батлагдсан тохиолдлын охин бол нөгөө хоёр нь батлагдсан тохиолдлын ахын эхнэр, хүүхэд хоёр буюу ойрын хавьтлууд нь байна. Ойрын хавьтлууд учраас тэднийг тусгаарлачихсан байсан. 

Мөн энэ хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 7 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 426 боллоо. 

Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол байгаа. Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт 150 шинжилгээ хийснээс 136 хүний хариу сөрөг гарсан" гэлээ.

Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчдад урамшуулал олгоно
Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчдад урамшуулал олгоно
 
Б.Батцэцэг: Б.Оргил-Эрдэнийг Тайландын хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байгаа
Б.Батцэцэг: Б.Оргил-Эрдэнийг Тайландын хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.