Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

15 байршилд 4073 тонн махыг тодорхой хуваарийн дагуу худалдан борлуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр Шадар сайдын тушаалаар Монгол Улсын хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб байгуулагдсан. Шуурхай штабын зүгээс нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгааг талаар мэдээлэл хүргэе. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 134 тонн мах борлуулсан. Гурил 1132 тонн, гурилан бүтээгдэхүүн 584.5 тонн, өндөг 409.9 тонн, төмс 244 тонн, хүнсний ногоо 200 тонныг нийслэлийн 3731 дэлгүүр, 68 хүнсний төв захуудаар нийслэлийн иргэдэд худалдан борлуулсан байна. Өнөөдрөөс эхлэн бид нийслэлийн төвийн зургаан дүүргийн 15 байршилд 4073 тонн махыг тодорхой хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааны цэгүүд дээр худалдан борлуулна.
Нийслэлийн хэмжээнд 20 мянган тонн мах бэлдэж хавар, өвөл нөөцийн мах хэлбэрээр худалдан борлуулах ёстой. Өнөөдрийн байдлаар 16 аж ахуйн нэгж арилжааны банкны эх үүсвэрээр 21 аймагт нөөцийн мах бэлдэх ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн 4073 тонн мах хүнсний агуулахад хадгалагдаж байна” гэв..
ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг хоёр хоногийн өмнө байгуулсан. Хүнсний хангамж хэвийн тогтвортой байгаа. Хэрэглэгчдийн худалдан авалт нэлээд ихэссэн. Үүнтэй холбоотойгоор хүргэлтийн ажил хэвийн болоод явж байна”

242 мянган хүний данс руу хүнсний талоны 36,000 төгрөгийг шилжүүллээ
242 мянган хүний данс руу хүнсний талоны 36,000 төгрөгийг шилжүүллээ
 
Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана
Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.