Б.Энхбаяр: Ард түмний өмч гэх улс төрийн лоозонтой, бүрэн авлигажсан байдлыг хуулийн реформоор цэгцэлнэ. Уг реформ дээр маш их амбицтай байгаа. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 14 секунд

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хамт эзэн тодорхойгүй өмчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлжээ. Тодруулбал, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийг шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр /2025.02.07/ хуралдсан байна. Хуулийн төслийг хаврын чуулганаар хуулийг өргөн барих аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр твиттер хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-Н.Учрал сайд ахлаад Засгийн газар дээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. 1996 оны өмч хувьчлах хуулиар бид 30 жил төрийн, орон нутгийн өмчийн харилцааг зохицуулж ирлээ. Ард түмний өмч гэх улс төрийн лоозонтой, хэрэг дээрээ эзэнгүйдэж, бүрэн авлигажсан, газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ус, агаар гээд нийтийн өмч ба хувьцаа, барилга, байшин, машин, эд хогшил, компани, албан газраас эхлээд өмчийн онцлог, эд хөрөнгөд шийдвэр гаргах хуваарилалт, хяналт, хариуцлагын заагийг онол, арга зүйн хувьд цэгцлэхийг зорьж байна.

Бид сүүлийн 8 жилд энэ чиглэлээр маш их суурь болон харьцуулсан судалгааг хийсэн ба хуулийн төслийн хувьд гурав дахь хувилбарыг ч гаргаад байна. Үүнийг шийдэхгүйгээр чөлөөт эдийн засаг, тэгш эрх, хувийн өмчийн эрх, хамгаалалт, авлигагүй засаглал гэх яриа цаашаа явахгүй. Хуулийн төслийг Засгийн газар дээр боловсруулахаас нь эхлээд УИХ дээр өргөн баригдсаны дараа нь манлайлж ажиллаж энэхүү шинэтгэлийн ард гарахын төлөө байгаа.

Энэ реформ дээр маш их амбицтай байгаагаа ил тод зарлаж байгаа. Чадна гэдэгтээ бас итгэлтэй байгаа. Хууль тогтоогч болж улс төрд орохдоо үүний ард гарч чадна гэж дотор хүндээ хэлсэн ам тангараг ч байгаа.

Түмэн асуудал, мянган үл ойлголцол, эрх ашиг хөндөгдөх суурь асуудал учраас парламентын улс төрийн намууд, иргэд, олон нийтэд сайн мэдээлэл өгч, ойлголцол, итгэлцэл, зөв бодлого, эр зориг дээр суурилж байж хүссэн шинэтгэл маань хийгдэхийг ухамсарлаж байгаа. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд энэхүү хуулийн төслийг боловсруулах дээр төвлөрч дуусгах болно.

Н.Учрал: Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сайн байгуулахад 138 шат дамжлага дамждаг. Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон байна
Н.Учрал: Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сайн байгуулахад 138 шат дамжлага дамждаг. Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон байна
 
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ  шилжүүлжээ
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ шилжүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!