Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Бүтээн байгуулалт гээд зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа "Нэг их бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа. Ядруу улсад ингэж мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ" хэмээн хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжлэв. Харин хариуд нь хотын дарга Х.Нямбаатар " Баримттай ярина уу эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй. Харин ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна. ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг. Манай нөхцөлд өндөржилтөөрөө гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна" хэмээв.

Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.