УИХ-ын Тамгын газраас санаачлан Монголбанк, Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газар хамтран сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий богино хугацааны “Level-UP” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөр нь бэлтгэл үйл ажиллагаанаас гадна сургалт, уралдаан, аян, энтертайнмент арга хэмжээ, сошиал идэвхжүүлэлт гэсэн 3 үндсэн хэлбэрээр онол, практик хослуулан зохион байгуулагдана.
“Level-UP” хөтөлбөрийн Ховд аймгийн нээлтийн арга хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцлоо.
Мөн Ховд аймгийн нээлтэд санхүүгийн мэдлэг сорих тэмцээн зохиогдож шилдэг 30 сурагчдад АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын хадгаламжийн эрхийн бичгээр шагнав.
Ховд аймгийн хувьд санхүүгийн боловсроло олгох 35 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 418 суралцагч “Level-UP” хөтөлбөрт хамрагдах юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!