Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорчигчоо “Битгий элийрээд бай, балай авгай минь“ гэж загнасан жолоочийг 25 мянган төгрөгөөр торголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянгол дүүргийн иргэн Б.С-ээс "02-238 гарааш дугаартай автобусыг бүтэн цаг шахам хүлээж байж суугаад удаан хүлээсэн тухайгаа хэлтэл "Битгий элийрээд бай, балай авгай минь" гэж загнасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү" гэх гомдол иржээ.

Иргэний гомдлын дагуу "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Д-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилохоор яригдаж байна
Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилохоор яригдаж байна
 
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.