С.Наранцогт: Утаан дээр төслийн шахаа маш их явсан. Тэр хүмүүс утааны сонсголыг будилуулж, сонгуульд  нь явсан баахан хүмүүсээр хашгаруулж харагдана лээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 22 секунд

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.

“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:

  • Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
  • Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.
  • Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;
  • Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой юм байна.

Энэ талаар "Эрдэнэс Монгол Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт :

-Засгийн газар 14 мега төсөлд утаагаа шийдэх тухай нэг ч төсөл алга гэж хүмүүс шүүмжилж байсан. Багануурын нүүрс химийн цогцолборт түлшний төлөвлөгөө гаргасан. Олон улсад нүүрсийг боловсруулах технологи хөгжсөн байна. Хувцасны түүхий эдийг хүртэл хийж байна.

Би ажлаа авсны дараа нүүрсийг хэрхэн боловсруулдаг талаар Өвөрмонголын аж үйлдвэрийн парк дээр очиж туршлагыг нь судалж үзсэн. Монголчуудад нүүрс химийн цогцолбор зайлшгүй шаардлагатай.Нүүрсэнд байдаг элдэв давирхай бусад шороог нь ялгаад цэвэр нүүрсээ боловсруулна. Тэр цэвэр нүүрсийг хөх нүүрс гэж нэрлэдэг. Хөх нүүрсийг түлэхээр утаа гардаггүй. Одоо утааны асуудал яригдаад байна. Үнэхээр түлшинд асуудал байна, тэгэхээр Багануурын нүүрс химийн цогцолбороос гарсан цэвэр нүүрсийг Улаанбаатар хотын иргэдэд нийлүүлж болохоор байна.

Утаан дээр төслийн шахаа маш их явсан. Налайх, Багахангайд юм бариад. Үүн дээр ашиг сонирхол нь оролцсон хүмүүс нүүрсний сонсголыг будилуулж байна лtt. Сонгуульд нь явсан баахан хүмүүсээр хашгаруулаад л. Утааны сонсгол дээр хөх нүүрсээр мөнгө угаах гэж байна гэж ярьж байна лээ. Гэхдээ эцсийн шийдэл бол цахилгаан халаалт шүү" гэв.

ЗГ: Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо
ЗГ: Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо
 
Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!