Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан олны танил эрхмүүд нийгэмд зөв уриаллага гаргаж эхэлсэн байна. Өнөөдөр жүжигчин Ц.Ганзориг өөрийн твиттер хуудсандаа хөл хориог мөрдөж гэртээ байхыг уриалсан бичлэг байршуулсан байна.
Тэрбээр хэлэхдээ,
“Сайн байна уу, УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорио хатуу тогтоох шийдвэрээр миний бие гэр бүлийн хамт гэртээ дэглэмээ бариад байж байна. Иймд иргэд та бүхэн ч бас гэртээсээ бүү гараарай. Мөн бид бүгдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хүчний байгууллагын алба хаагчдаа хүндэтгээрэй гэж уриалж байна. Ковидын эсрэг хамтдаа” хэмээв.
Бичлэгийг үзэх бол ЭНД дарна уу