Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны алт худалдан авалт 21.9 хувиар өсч 1.2 тоннд хүрлээ

Огноо
Унших
0 минут 49 секунд

Монголбанк нэгдүгээр сард 1,236.5 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан авсан дүн юм. Харьцуулахад, өмнөх оны мөн үеэс 21.9 хувиар өсчээ.

Тэгвэл 2025 оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 26.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 175.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны нэгдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 297,634.43 төгрөг байв.

Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ
Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ
 
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.