Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс Ковид-19 халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

УОК-ийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

  • Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс Ковид-19 халдвар илэрлээ.
  • Хүнс авах зорилготой болон эмнэлгийн байгууллагыг зорьж байгаа иргэдээс бусад иргэдийг гадуур сэлгүүцүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.
  • Хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулахаар болсон.
  • 11 цэгт сайн дурын шинжилгээ авах байр байгуулахаар боллоо.
  • 23:00 цагаас эхлэн явганаар болон автомашинтайгаар гадуур зорчиж байгаа иргэдэд шаардлага тавьж эхэлнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

"Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д  эмчлэхээр авчирч байгаа.

Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь арваннэгдүгээр сарын 6-аас зовуурь илэрсэн. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Хугацааны хувьд тооцоод үзэхэд "Энхсаран" сувилалаас гарсан голомттой холбоогүй байх магадлалтай. Тир машины жолоочтой анхдагч, хоёрдогч байдлаар хавьталд орсон байдал тогтоогдоогүй. Тиймээс өөр голомт байх магадлал байна гэж үзэж байгаа." 

Дархлаа дэмжих үр дүнтэй аргууд
Дархлаа дэмжих үр дүнтэй аргууд
 
МАРГААШ: 16 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: 16 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.