Бусдын гэрээс 308 мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан хоёр этгээдэд тус бүр нэг жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

Иргэн Э, Г нарыг бүлэглэн, бусдын гэрт нэвтэрч, 308.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э, Г нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г-гийн ““ ...уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан орсон … тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хуульд зааснаар, “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ял шийтгэлийг хүндрүүлж, хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Түүнчлэн, хуульд заасан тодорхой тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулсан нь энэ тохиолдолд “хүнд” ял биш гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд, шүүгдэгч Г-ийн гомдлоор ялыг өөрчлөх буюу ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

“Хөх Сувд - 2025” мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн хоёр талын тийзний үнэ 381.150 болж хямдарчээ
“Хөх Сувд - 2025” мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн хоёр талын тийзний үнэ 381.150 болж хямдарчээ
 
С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй
С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!