Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Ховдоос Харвард руу“ номоо брайль үсгээр хэвлүүлэн мэргэжлийн холбоодод хандивлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал алс холын баруун хязгаарт төрж өссөнөөсөө эхлээд олон даваа, саад бэрхшээлийг даван туулж, орчин цагийн дэлхийн топ их сургуулийг амжилттай дүүргэсэн хийгээд өөрийн амьдралын баяр жаргал, саад бэрхшээл зэрэг өнгө алагласан сургамжтай бас сонирхолтой түүх дээр суурилан бичиглэсэн "Ховдоос Харвард руу" номоо брайль үсгээр хэвлүүлж Хараагүйчүүдийн үндэсний холбоо болон холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургалтын төв, бусад мэргэжлийн холбоодын төлөөлөлд гардуулж өглөө.

Улсын хэмжээнд 116 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 12 орчим мянга нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Тэдгээр иргэдийн 9000 гаруй нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн юм. Тусгай сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд болоод Холбооны гишүүдийн гарт энэхүү ном брайль үсгээр хэвлэгдэн хүрч байна.

Ном гардуулах үйл ажиллагаанд "нээлттэй парламент" хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ажлын албанд дадлагажиж байгаа оюутнууд хамтран ажиллалаа.

Менингококкт халдвар  5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
Менингококкт халдвар 5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
 
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.