Зургийн тайлбар: 2018 онд нээлтээ хийсэн "Fantastic Beasts 2" кинонд Жонни Деппийн бүтээсэн Гринделуолдын дүр.
Жонни Депп “Warner Bros” кино компанийн хүсэлтээр “Fantastic Beasts 3” киноны Гринделуолдын дүрийг орхижээ.
Харри Поттерийн зохиолтой холбоотой Fantastic Beast киноны сөрөг талын гол дүр Геллет Гринделуолдын дүрд тоглож байсан 57 настай Жонни Депп өнгөрсөн долоо хоногт “Warner Bros кино компани намайг Гринделуолдын дүрээс татгалзахыг хүссэн тул би дахиж Fantastic Beasts кинонд дүр бүтээхээргүй боллоо” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
“Warner Bros” энэхүү шийдвэрээ Жонни Депп болон түүний эхнэрийн олон сар шүүхэд хэлэлцэж буй маргаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлажээ. Хэдийгээр Жонни Депп Гринделуолдын дүрд тоглохгүй ч цалингаа бүтнээр нь авахаар болсон байна. Түүний шүтэн бишрэгчид гэр бүлийнх нь асуудлаас болж жүжигчний карьер үүгээр дуусах вий хэмээн эмээж байгаа ажээ.
Зургийн тайлбар: Жүжигчин Жонни Депп болон түүний эхнэр загвар өмсөгч Амбер Хэард.