Ковидын үеийн 2 жилийн НӨАТ-ын нэхэмжлэлд Өршөөлийн хууль гаргах асуудал хөндсөн хэлэлцүүлэг өндөрлөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэнээс хойш нийтдээ 4 дэх удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байна. 2020 онд татварын багц хуулийг шинэчлэхдээ татварын бааз суурийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) зэрэг олон босгуудыг бий болсон. НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй сайн дэвшилтэт системтэй болсон. Энэ нь эргээд татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын орлогыг зөв бүртгэх хяналтын үйл явцыг сайжруулах, татвар төлөлтийг дэмжсэн хууль болж чадсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-тай холбоотой хувь хэмжээг бууруулъя гэх зэргээр саналууд их ирсэн тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон" гэлээ.

Дараа нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монгол Улсад татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн их санал ирдэг. Уг татвар бизнест дарамт учруулдаг үндсэн гол асуудал нь чөлөөлөлт байдаг. НӨАТ-ын чөлөөлөлт нь борлуулалт, худалдан авалтын хасалт гэдэг гинжин хэлхээг эвддэг тул хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг оновчтой болгох нь эхний зорилго болж байна. Одоогоор Монгол Улсад нийт 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээ уг татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байгааг онцолжээ.

Түүнчлэн НӨАТ нь татвар биш, бүртгэлийн систем зэрэг янз бүрийн ойлголт байдаг бол дэлхийн улс орнуудад үүнийг төсвийн орлогын хамгийн тогтвортой том эх үүсвэр болгосон байдаг. Өөррөө хэлбэл, төсвийнхөө орлогын 26-33 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг бол Монгол Улс 27 хувийг уг татвараар бүрдүүлж байгаа нь дундаж үзүүлэлт аж.

Хэлэлцүүлгийн явцад иргэн, ААН-үүдээс ковидын хүнд цагийн үеийн 2 жилийн НӨАТ-ын өршөөлийн хууль гаргах хэрэгтэй талаар, мөн НӨАТ-ын бүртгэл мөнгөн сууринд оруулах, гааль дээр НӨАТ авахыг зогсоох, татварын шүүхтэй болох гэсэн чухал саналууд хэлжээ.

ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй. Үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй. Үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!