
Энхтайваны гүүрэн дээрээс машин унаж, жолоочийн биеийн байдал хүнд эмчлүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна" гэв.