АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Шадар сайдын баталсан хуваарийн дагуу ОБЕГ-аас Архангай аймгийн орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхан, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал тэдгээрийн харилцан ажиллагаа сэдэвт иж бүрэн сургуулилалт боллоо.

Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулсан байна. Энэ сургуулилалтаар гамшгийн үеийн бэлэн байдал, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж албныхан үзэж байна.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Энхийн цагт сургууль, бэлтгэлийг хэрхэн сайн хийнэ гамшиг ослын үед төдий чинээ эрсдэл багатай даван туулна. Тийм учраас эрсдэлийг бууруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгууллаа. Сургуулилалтыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүх байгууллага, алба хаагчид, АРА фестивалийн хамт олон, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.

Сургуулилалтад төрийн болон төрийн бус 14 байгууллагын 200 гаруй хүн 27 техник хэрэгсэлтэй оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ. Мөн нүүлгэн шилжүүлэлт, хуарангийн зохион байгуулалтын дадлагад 3200 гаруй иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюлугүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг газар дээр нь туршсан байна.

Л.Гантөмөр: Төрийн албаар дүүрэн “Зангиатай архичид“ бий болсон
Л.Гантөмөр: Төрийн албаар дүүрэн “Зангиатай архичид“ бий болсон
 
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ЗГ-т чиглэл өгөх УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ЗГ-т чиглэл өгөх УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!