Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын сайд нар өчигдөр хөрөнгө оруулагчидтай уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал татварын тухай багц хуулийг маргааш буюу пүрэв гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр өргөн барина гэсэн үг.
Энэ хууль хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих эдийн засгийн чөлөөлөлтийн бодлогын нэг хэсэг болно гэдгийг Засгийн газраас онцолж буй. Хууль батлагдсанаар:
-НӨАТ төлөх босго 50 сая байсан бол 400 сая төгрөг болно.
-Өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан бол 2% татвараас чөлөөлнө.
-Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бүх бизнес 1% татвар төлнө. Үр дүнд нь 180.000 аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!