Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арваннэгдүгээр сарын 6-нд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болж, бүл нэмсэн байна. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг охин нь сая төрсөн гурван ихрийн нэг гэнэ. Ихрүүд 1900 грам, 2000 грам, 2100 грам жинтэй төрсөн бөгөөд эх болон хүүхдүүдийн бие сайн байгааг эмч нар дуулгалаа.
Тэд одоо төрсний дараах тасагт эмчилгээнд байгаа аж.