Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ энхийг сахиулагчдаа уулын Карабах руу илгээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

ОХУ Уулын Карабах руу энхийг сахиулагчдаа илгээхээр болсныг тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

“Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд гал зогсоох, цэргийн ажиллагааг хянахын тулд ОХУ-ын 1960 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчдыг байрлуулж байна” гэж тус яам мэдээлэлд дурджээ. Энхийг сахиулагчдын багт мөн 90 хуягт тээвэрлэгч, 380 нэгж автомашин, тусгай техник хэрэгсэл багтжээ.

Энхийг сахиулагчдыг Ульяновскийн нисэх буудлаас Ил-76 загварын нисэх онгоцуудаар тээвэрлэх аж.

ОХУ, Армени, Азербайжаны удирдагчид Карабахад гал зогсоох мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр, гэрээ Москвагийн цагаар 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00:00 цагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Гөрөөсний цус үнэхээр өвчнийг анагаах  уу
Гөрөөсний цус үнэхээр өвчнийг анагаах уу
 
Т.Бадамжунайгийн хүргэндээ өгсөн 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг АТГ-аас хураан авчээ 
Т.Бадамжунайгийн хүргэндээ өгсөн 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг АТГ-аас хураан авчээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.