Гөрөөсний цус үнэхээр өвчнийг анагаах уу
Гөрөөсний түүхий цус хэрэглэх нь дараах ДӨРВӨН эрсдлийг дагуулна. Үүнд:
1. Бор гѳрѳѳсний халуун цус уухад арван тѳрлийн вирус, нян, цусны эгэл биетнээр шууд халдварлах эрсдэлтэй.
2. Эдгээрээс хачигт энцефалитын вирус, риккетсиозын нян нь хүний тархи, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг аж.
3. Өндөр настнуудад хүндээр халдварладаг учраас амь эрсдэх магадлалтай.
4. Харин жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд вирус урагт халдварлах аюултай аж.
“Гөрөөсний цус үнэхээр зүрхний өвчнийг анагаах уу” гэсэн асуултад,
УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн ахлах эмч, АУ-ы доктор Ц.Саруул: “Өвчний үед хажуугийн хүний үгэнд итгэх нь буруугаас гадна нэн аюултай. Гөрөөсний цус уухад ямар ч өвчтэй зүрх эдгэдэг гэх яриа нь ор үндэсгүй зүйл. Хамгийн сайн зөвлөгөө бол эмчийнхээ зөвлөгөөг дагах хэрэгтэй” хэмээн хариулжээ.