Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жен Леннон, Ёоко Оно нарын АНУ дахь харш зарагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Домогт “Битлз” хамтлагийн хөгжимчин Жон Леннон болон түүний гэргий Ёоко Оно нар эзэмшиж байсан АНУ-ын Флорида муж улсын Палм-Бич дахь “El Solano” харшийг худалдсан байна.

Уг харшийг Америзийн зүүн хойд хэсгээс шилжин ирсэн залуухан гэр бүл худалдан авчээ. Шинэ эзэд байшинг худалдан авахын тулд 36 сая ам.доллар төлсөн байна. 1920-иод оны үед испани маягаар баригдаж байсан энэхүү харш нь ойролцоогоор 1300 мкв талбайтай, долоон унтлагын өрөөтэй юм. Далай руу харсан хоолны өрөө, номын сан, зочны өрөөтэй.

Жон Леннон, Ёоко Оно нар уг үл хөдлөх хөрөнгийг 1980 онд худалдаж авсан бөгөөд засвар хийх гэж байжээ. Гэвч хосуудын төлөвлөгөө хэрэгжсэнгүй, хэдхэн сарын дараа хөгжимчин буудуулж нас барсан байна. 1986 онд Ж.Ленноны бэлэвсэн эхнэр байшингаа худалдаж байжээ.

С.Хонгорзул

 

Жиргээчид архи рекламдах нь хуулиар хориотой
Жиргээчид архи рекламдах нь хуулиар хориотой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.