Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа Японд ням гарагт боллоо. Ёслолын ажиллагааг Японы олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.

Акишино эзэн хааны ордны танхимд болсон "Риккоши но рэй" хэмээн нэрлэдэг энэхүү цуврал арга хэмжээний анхны ёслолд оролцжээ. Ёслолын арга хэмжээг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст явуулж, 350 гаруй хүн хүрэлцэн ирэх төлөвтэй байсан боловч коронавирусний цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулж, оролцогчдыг тоог 50 болгож бууруулжээ.

Ёслолын ажиллагаа 15 минут орчим үргэлжилж, Японы шинэ эзэн хаан Нарухито үг хэлжээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ёслолд хүрэлцэн ирж, шинэ хаан ширээ залгамжлагчид Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэсэн юм.

Мэргэжлийн холбоод хэлэлцүүлэг өрнүүллээ
Мэргэжлийн холбоод хэлэлцүүлэг өрнүүллээ
 
Өнгөрсөн шөнө 104 хүнийг эрүүлжүүлжээ
Өнгөрсөн шөнө 104 хүнийг эрүүлжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.