Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн холбоод хэлэлцүүлэг өрнүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Мэргэжлийн холбоод томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэл”-ээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав. Мөн хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон байна. 

Өнгөрсөн даваа гарагт Төрийн болон нийгмийн түншлэл, төрийн бус байгууллагууд, Гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад ажиллах хүч гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд дээрх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл энэ удаа Мэргэжлийн холбоод хуулийн төсөлтэй холбоотойгоор санал бодлоо солилцлоо.

Коронавирусний нийт халдварын тохиолдол 50 саяд хүрлээ
Коронавирусний нийт халдварын тохиолдол 50 саяд хүрлээ
 
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.