Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний нийт халдварын тохиолдол 50 саяд хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 26 секунд

Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ.
Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос улсууд удаалж байна.
Нэгдсэн Улсад нийтдээ 230,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас бараад байгаа бол дэлхий дахинд энэ тоо 1.2 сая гаруй болоод байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр “цар тахал” болсныг зарлаж байв.
АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 1945 оноос хойших бүх дайн тулаанд амиа алдсан америк цэргийн тооны нийлбэрээс өндөр байна. Өнөөдөр тус улсад зүрх судасны өвчлөлөөр жил бүр 650,000 хүртэл тооны хүн нас бардаг нь үхлийн хамгийн гол шалтгаан болж байгаа ажээ.

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
 
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.