Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаатгалын ажиллагаа энэ онд дуусгавар болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд УИХ-аас 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр Цагаатгуулах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл гаргаж болно. Хугацаа хэтэрвэл гомдлыг хүлээн авахгүй хэмээн заажээ.

Тиймээс улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгдсийн ар гэрийнхэн даруйхан хүсэлтээ уламжлах шаардлагатай болоод байгаа юм байна. Ингэхдээ дээрх хуулийн дагуу цагаатгуулах тухай гомдол гаргахдаа,

-Улс төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох гомдлыг Улсын дээд шүүхэд;

-Улс төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт;

-Улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэр /цаашид “захиргааны шийдвэр” гэх/-ээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргах юм байна.

“Сайн” сайжруулсан түлш 95 тонныг нөөцөлсөн байна
“Сайн” сайжруулсан түлш 95 тонныг нөөцөлсөн байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.