Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна.
Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.